2016.06.10

322 хувьцааг худалдан авахад 350-450 тэрбум төгрөг шаардагдана

Засгийн газрын хуралдаанаар 1072 хувьцааг мөнгөжүүлэх шийдвэр гаргалаа.

Тухайлбал Тавантолгойн 1072 ширхэг хувьцааны 322 хувьцааг 300 мянган төгрөгөөр өгөх боломжийг нээжээ. Үүнийг энэ сарын 13-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэх аж.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Дотоодын өрийн хэмжээ, өрийн тааз үүнтэй холбоогүй. Эх үүсвэр нь Засгийн газрын дотоод бондоор зохицуулагдана. 2011 оны 11 сарын 30-ны өдрийн УИХ-ын 57 дугаар тогтоолоор Засгийн газарт 1072 ширхэг хувьцааг дотоодын эдийн засгийн эргэлтэнд оруулах, бодит үр дүн гаргах үүргийг өгсөн” гэлээ.