2016.12.28
1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/ Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын иргэний нисэхийн “Чикагогийн конвенц”-оор Монгол Улсын хүлээсэн агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй холбогдуулан агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх зайлшгүй шаардлагатайг онцлон Улсын Их Хурлын даргад танилцуулаад, Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм