Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн хорооны шинэ дарга нар сургалтанд хамрагдав
МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сургалт, судалгааны төв, МЭМАҮЭХ
2017.02.02

Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн хорооны шинэ дарга нар сургалтанд хамрагдав

МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сургалт, судалгааны төв, МЭМАҮЭХ хамтран ҮЭ-ийн хорооны шинээр сонгогдсон дарга нарыг чадавхжуулах "ҮЭ-ийн мэдлэгийн үндэс" хоёр өдрийн сургалтыг нэгдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд  амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтанд Нийслэл Улаанбаатар хотоос Улсын I төв эмнэлэг, ХӨСҮТ, Хавдар Судлалын төв, БЗДЭМТ, “Хүрээ” амаржих газар, “Амгалан” амаржих газар, БГД-ийн ӨЭМТ,  “Оргио” рашаан сувилал,  хөдөө орон нутгаас Налайх, Багануур, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг аймгийн эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн хорооны 30 гаруй  шинэ хороодын дарга нар хамрагдлаа.

Суралцагчид “ҮЭ-ийн байгууллагын үүсэл хөгжил, МҮЭ-ийн холбооны дүрэм, стратеги, бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа”,“МЭМАҮЭХ-ны бодлого, үйл ажиллагаа, бүтэц, цаашдын зорилго”, “ҮЭ гишүүний эрх үүрэг, хорооны даргын хийх ажил үүрэг, зорилго чиглэл”, “Хөдөлмөрийн гэрээний эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудлууд”, “Хамтын гэрээний агуулга, түүнийг байгуулах үйл ажиллагаа”, “Илтгэх урлагийн онол, практик”, “Зан чанарын сургалт” зэрэг сэдвээр хичээл сонсож, “Говь ХК-ийн ҮЭ-ийн хорооны ажилтай танилцах дадлага хийлээ.