УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.02.08

Б.Баттөмөр: Шинжлэх ухааны салбар дампуурчихаад байна

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн тайланг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монгол ардчилал зах зээлийн системд шилжсэн 26, 27 жилийн хугацаанд шинжлэх ухаан технологийн салбар маань үнэхээр дампуурсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ялангуяа сүүлийн жилүүдэд явуулсан арга хэмжээ, жишээлбэл бүтцийн өөрчлөлт хийсэн буруу шийдвэр бол шинжлэх ухааны байгууллагуудад хүндээр тусч байна. Зарим байгууллагын хувьд нийлүүлэхдээ газрын авах, байрын авах гэх мэт далд явуулга явсан байж болох талтай байна.

Шинжлэх ухаандаа мөнгө зардаггүй, ерөөсөө л нэг цалинжуулдаг урсгал зардлыг нь төлдөг нэг ийм л хэв маяг явж байна л даа. Ийм байдалтайгаар Монгол улс 21 дүгээр зуунд цааш явахгүй юм. Манай боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны зүгээс энэ дөрвөн жилийн хугацаанд энэ салбарт маш тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тийм учраас ажлын хэсэг байгуулъя, шинжлэх ухаан технологийн хуульд өөрчлөлт оруулья, инновацийн хуульд өөрчлөлт оруулая, шинжлэх ухаан технологийн жинхэнэ сан байдлаар ажлуулая, инновацийн сан байгуулъя гэх мэт маш олон асуудлууд хүлээгдэж байна.

Тийм учраас миний бие шинжлэх ухааны эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаагүй ч гэсэн эрдэм номын байгууллагад десартац бичсэн хүний хувьд энэ салбарт дөрвөн жил идэвхи чармайлт гарган ажиллая гэж бодож байна. Дэлхий ертөнц асар том хүрээнд итгэмээргүй зүйлийг сэтгэж, хийж бүтээж судалж байна. Асар том нээлтүүд бий болж байна. Гэтэл бид бүтэц зохион байгуулалт гэж жижиг зүйл яриад байж байна. Шинжлэх ухааны байгууллагуудын хоорондын уялдаа, арга барилыг өөрчлөх шаардлагатай байна.