МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Булган, Орхон аймагт ажиллалаа
2017.05.09

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Булган, Орхон аймагт ажиллалаа

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ сарын 5-7-ны өдрүүдэд  Булган, Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр ҮЭ-ийн хороодын дарга нар, ахмадуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж Төсвийн орлоготой холбогдуулан Засгийн газраас нэмэгдүүлэхээр тооцсон 7 төрлийн татварын тухай МҮЭХ-ноос баримталж буй байр суурь, бодлогын талаар УИХ-ын дарга М.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нартай хийсэн уулзалтын талаар мэдээлэл өглөө.  "Эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулахад гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх жил"-ийн хүрээнд Гар бөмбөгийн спортын мастер, ахмад тамирчин, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Н.Зулбаатарын нэрэмжит "Шилжин явах цом"-ын төлөөх "А", "B", "C" зэрэглэлийн "Гар бөмбөгийн аварга" шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 68 байгууллагын 558 тамирчин оролцсон байна.

Тус арга хэмжээний үеэр МҮЭ-ийн холбооны нэрэмжит шагналаар нэр бүхий хүмүүсийг шагналаа. МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Н.Зулбаатар,  “Хүндэт тэмдэг”-ээр  “Орхон” цогцолбор сургуулийн бага ангийн багш О.Одонтунгалаг, “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн Нийгмийн ажилтан Н.Должинсүрэн нарыг тус тус шагналаа.