2010.10.18

Д.Оюунхорол сумын эмнэлгийг илүү бэхжүүлэх шаардлагатай гэж үзлээ

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй танилцсаны дараа гишүүд асуулт асууж, санал бодлоо хэлэв. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эмч, сувилагч нараас гадна ард иргэд хүртэл яаж шинэчлэгдэх бол гэсэн үр дүнг хүлээж байна. Эрүүл мэндийн салбарын өрсөлдөх  чадвар муу, ялангуяа  хөдөө  орон нутгийн эмнэлгүүдэд өрсөлдөөн байхгүй учир үйлчилгээний чанар муу байна.

Энэ хуульд тусгагдсан сумын эмнэлгийн статусыг өөрчилж эрүүл мэндийн төв болгох нь буруу харин ч сумын эмнэлгийг илүү бэхжүүлэх шаардлагатайг төсөл санаачлагчдад анхааруулсан юм. Мөн тэрээр Эрүүл мэндийн салбарт ажиллагсадын цалин хөлсний үнэлгээ бага, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж чадахгүй байгаа учраас дампуурахад бэлэн болсон нь эрүүл мэндийн үйлчилгээний чанарт муугаар нөлөөлж байна гэлээ. Эмч, ажиллагсадын цалин хөлсийг хийж гүйцэтгэж буй үйлдлийн стандартаар хэмжих, тэдний хөдөлмөрийг бодитой, шударга үнэлэх зохицуулалт хуульд тусгагдаагүй байна гэдгийг Д.Оюунхорол гишүүн чуулганы хуралдаан дээр онцоллоо. 

Эрхэм гишүүн хэлэхдээ цахим эмнэлэг байгуулах тухай ярьж байгаа ч мэдээллийн хайлтын нэгдсэн системгүй учраас хэн гэдэг сайн эмч, хаана байрлалтай сайн эмнэлэгт үзлэг хийдгийг хүмүүс мэдэх боломж байхгүй байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.