Ж.Энхбаяр: Байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдэхэд анхаарч ажиллаарай
Өнөөдөр байнгын хороо хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох асуудлыг авч хэлэлцлээ.
БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбат дэвшиж байгаа юм. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр түүнд хандан үг хэллээ.
Ж.ЭНХБАЯР: МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ХАНГАХ ҮҮРГИЙГ ТАНАЙ ЯАМ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Байгаль орчны салбарт МУ-д тулгамдаад байгаа хэдэн асуудлаар саналаа хэлье.
Улаанбаатар хотын усны хангамжийн асуудал тулгамдсан байна. Улаанбаатар хот усны нөөцийнхөө 50 гаруй хувийг өнгөрсөн хугацаанд ашиглаад дууссан. Цэвэр усаа энэ маягаар нойлдоо ашиглаад байх юм бол 2030 он гэхэд Улаанбаатар хотын усны хангамж үндсэндээ хүндэрнэ. Энэ бол бидний ирээдүйд тулгарч байгаа нэг том асуудал.
Онцгой бодлого гаргаж, усны нөөц бүрдүүлэх чиглэлд зайлшгүй ажиллах ёстой.
Дэлхий нийтийн дулааралтай холбоотой хамгийн их нөлөөлөл амсаж байгаа 3 орны нэг бол монгол. Ялангуяа нүүдлийн мал аж ахуйд хүчтэй цохилт ирнэ. 2030 он гэхэд үндсэндээ нутаг орны маань дийлэнхид мал аж ахуй эрхлэхэд туйлын хүндрэлтэй болно. Үүнийгээ дагууд хүн амын цоо шинэ суурьшилын бүсүүд, нүүдэл, мал аж ахуйгаа эрхлэх шинэ арга ухаан шаардагдах томоохон сорилтыг монголчууд биднийг хүлээж байна. Тиймээс БОАЖЯ ирээдүйд тулгарах дулаарал, түүнд хэрхэн дасан зохицох чиглэлээр бодитой судалгаа хийж, УИХ-д танилцуулах нь энэ Засгийн газрын томоохон үүрэг юм.
Улаанбаатар хотын бохирдол, цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудал байгаа. Сүүлийн хэдэн сайд нар шийдэж чадсангүй. Тендертэй холбоотой асуудал тойрсоор байгаад дууслаа. Үүнийг шийдэх нь танай яамны гол үндсэн анхаарал байх ёстой. Та Барилга хот байгуулалтын яам болон Улаанбаатар хотын захирагчтай нийлээд, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг жилийн дотор шийдвэрлэж, ажлыг нь эхлүүлж дуусгах ёстой.
Мэдээж утааны асуудал байгаа. Олон жил ярьсан. Нилээн олон их наяд төгрөгний зардал гарлаа. Шийдэл байсангүй. Үр дүн гарсангүй. Үүн дээр ахиад л БОАЖ-ын сайд хариуцах үүрэгтэй. Үндсэн хуульд заасан Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар заагдсан эрхтэй. Энэ эрхийг хангах үүргийг танай яам хүлээдэг.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2018
10.05
2017
10.20
2017
10.19