2019.02.02
С.Бямбацогт: Монгол төрийн бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллаарай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай
УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/нэгдсэн чуулганы үдээш хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
“Төрийн ачааны голыг нугалж, Монгол гэх их айлын гал тогоог удирдах чухал үүрэгтэй албанд очиж байгаа учраас хариуцлагатай ажиллах ёстой. Монгол төрийн бодлого гэж юу болохыг тодорхойлж 2015 онд нэр бүхий гишүүд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2020-ыг батлуулсан. Харамсалтай нь Засгийн газарт очихоороо хэрэгжиж өгдөггүй.
Урт, дунд, богино хугацаанд Монгол төрийн бодлого уялдаа холбоотой байх ёстой. Орон нутгийн түвшинд ч хамаатай. Зарим бичиг баримт хугацаа нь өнгөрсөн, хэрэгждэггүй. Эсвэл хэрэгжээд дууссан гэх мэт зөрчил гараад байдаг. Тиймээс ЗГХЭГ-ын даргаар томилогдвол үүнийг анхаарч хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах ёстой шүү.”
Түүний асуултанд ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2018
10.05
2017
10.20
2017
10.19