Бангкок хотноо болсон ази, номхон далайн бүс нутгийн эрчим хүчний 2-р  чуулга уулзалт боллоо
Эрчим хүчний яамны сайд Ц.Даваасүрэн
2018.04.09

Бангкок хотноо болсон ази, номхон далайн бүс нутгийн эрчим хүчний 2-р чуулга уулзалт боллоо

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)- оос зохион байгуулсан Ази, Номхон далайн бүс нутгийн Эрчим хүчний хоёрдугаар чуулга уулзалт Бангкок хотноо болов.

Тус чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилт болох хямд, найдвартай, тогтвортой, орчин үеийн эрчим хүчээрхангах зорилгод хүрэх чиглэлээр бүс нутагт гарсан ахиц дэвшлийг хэлэлцэж, цаашид хийгдэх ажлын санал зөвлөмжүүдийг гаргав.

Ази, Номхон далайн бүс нутгийн Эрчим хүчний хоёрдугаар чуулга уулзалтад Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож, “Эрчим хүчний шилжилт болон бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт сайд нарын хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын эрчим хүчний салбарын бодлого, бүс нутгийн эрчим хүчний уялдаа холбооны хөгжлийн талаарх манай байр суурийг танилцуулсан үг хэлэв.

Чуулга уулзалтын үр дүнд Ази, Номхон далайн бүс нутагт эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад чиглэсэн шилжилтийн ажлыгхурдасгахыг уриалсан Сайд нарын тунхаглалыг батлав.

Мөн энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Шамшад Ахтар, БНХАУ болон Пакистаны төлөөлөгчдийн тэргүүн нартай тус тус уулзаж,хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцов.