2018.06.07

Л.Энхболд: Тавантолгой төслийг хөдөлгөхөд дэд бүтцийн асуудал гол саад болж байна

УИХ-ын гишүүн Л.Энхболд Bloomberg TV-д Тавантолгойн төслийн талаар ярилцлага өгчээ.

-Тавантолгойн төслийг урагшлуулах асуудал ид яригдаж байна. УИХ дахь МАН бүлэг улс төрийн шийдвэрээ гаргаж, Засгийн газрын саналыг дэмжээд хэлэлцэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Яг өнөөдрийн байдлаар тус төслийг хэрэгжүүлэхэд учирах гол бэрхшээл нь юу байх бол?

-2016 онд УИХ-д МАН-аас дэвшүүлж байсан гол хөтөлбөр бол эдийн засгийг аврах хөтөлбөр. Үүний хүрээнд том төсөл хөтөлбөрүүд хэрэгжих ёстой. Энэ утгаараа Эрдэнэт Тавантолгойг эрчимжүүлэх асуудал яригдсан. Өнгөрсөн Засгийн газрын үед ч гэсэн яригдаад дэвшүүлж байсан 49:51-ийн асуудал нь дэмжлэг аваагүй. Гэхдээ энэ удаад эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар бүлэгт асуудал тавьсан. Ингэхдээ 30 хувийг нь олон улсын зах зээл дээр хөрөнгийн биржээр дамжуулж гаргая гэсэн асуудал яригдсан. 

Энэ том төслийг явуулахад саад болж байгаа асуудал бол дэд бүтцийн асуудал. Эрдэнэт Тавантолгойг явуулахад экспортоо нэмэгдүүлэхийн тулд төмөр зам хэрэг болно, баяжуулах үйлдвэр хэрэг болно, өртөг нэмэх шаардлагатай.