2018.06.18

ААНОАТ-ын тухай хууль маргаан дагуулснаар буцлаа

Өнгөрсөн долоо хоногт ААНОАТ-ын өөрчлөлт гишүүдийн дунд маргаан дугуулсан байна. Засгийн газраас оруулж ирсэн нь Оютолгойд татварын хөнгөлөлт үзүүлэх гэсэн агуулгатай байна хэмээн зарим гишүүд үзсэнээр энэ хуулийг дэмжээгүй  байна. 

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Орж ирсэн хуулийн агуулгаар тооцож үзвэл Оюутолгой компани энэ хуулийн татварын хөнгөлөлтөнд хамрагдана. Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын талаар тусгагдсан асуудлуудын гуравны нэг нь хамрагдахаар байна. Монголд бүртгэлгүй албан татвар төлөгч Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад, олсон орлогоосоо 20 хувийн татвар төлдөг байсан. Үүнийг дотор нь хоёр, гурав хуваагаад, 5-10 хувь болгож бууруулсан заалт байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ААН-үүд гаднаас мөнгө босгож орж ирвэл суутгах татвар нь 20 хувь хэвээрээ байгаа. 22.6 заалт дээр арилжааны банкууд гаднаас хөрөнгө босгох, бонд худалдаж авах, хөрөнгө оруулж ирээд гарахад нь олсон хүнээс нь 10 хувийн татвар авдаг байсныг 5 болгож өөрчилсөн. Учир нь гадны хямд эх үүсвэрүүд орж ирэхгүй байгаа учраа сзээл өндөр хүүтэй байна.