2024.11.22

Г.Тэмүүлэн: Хэрэв төсвийн бодлого буруу бол улс орны эдийн засагт тэр хэрээр нөлөөлдөг

УИХ-ын чуулганы /2024.11.22/-ны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг орж ирлээ. Үүнийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Улс орны эдийн засгийг төсөвтэй зайлшгүй холбогддог.Төсвийн тусгал ирэх жилийн улс орны эдийн засаг дээр, амьжиргаа орлого дээр нөлөөлдөг. Хэрэв төсвийн бодлого буруу бол улс орны эдийн засаг дээр энэ хэмжээний нөлөө гарна. Иймд эдийн засгийн товортой байдалдаа анхаарч, ард түмнийхээ амьжиргаа орлогоо хэрхэн хамгаалах,цаашлаад энэ хоригт орсон гадаад нөхцөл байдал эрсдэлтэй байгаа нөхцөлд улсынхаа мөнгөний бодлого дээрээ нөөц бүрдүүлэх, хуримтлалтай болох зайлшгүй шаардлага байна.

Энэ хэрээр макро эдийн засгаа хамгаалах,иргэдийн цалин хөлс амьдралд хүрдэг байх, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл бодитой орлого болдог байх юм. Ерөнхийлөгч үр ашигтай, хэмнэлттэй байх,алдагдалгүй төсөв батлах чиглэл өгсөн. Үүгээрээ суурь босгыг тавьж байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn