2018.07.02

Нийслэлд энэ жил дөрвөн байршилд түрээсийн орон сууцыг барилгын ажлыг эхлүүлж 2019 онд ашиглалтанд оруулна

Улаанбаатар хотод энэ жил 4 байршилд түрээсийн орон сууцны барилга бариулсан.

Байршлын хувьд Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд 2.2 га газарт 960 айла, СХД-ийн Ханын материалын орчимд 5 га газарт 1006 айл, Баянголын аманд 2000 айл, СБД-ийн 7-р хороо буюу Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууц барина. Эдгээр орон сууцны ажил гацаанд орлоо гэсэн яриа гарсанд НИТХ-ын удирдлагын зүгээс дараах тайлбарыг хийлээ. 

Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү: Барилгын ажил огт зогсоогүй. Өмнөх жилүүдэд бол зогсонги байсан. Энэ жил эдийн засаг өсөлттэй болсон учир барилгын компаниуд идэвхжиж байна. Ипотекийн зээл өгөх сургаар компаниуд бас хөдөлгөөнд орж байна. Ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийн 23 компаниас 15 компани барилгын ажлаа эхлүүлсэн.