С.Амарсайхан: Төрийн албаны машины дугаарын өнгийг өөрчлөх хэрэгтэй
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын ажлын явцын талаар хэлэлцэх автозогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдээс зөрчлийн мэдээ авдаг болох талаар өнөөдөр танилцууллаа.
Иргэд, жолооч нарын зам дээр өнгөрүүлэх хугацааг багасгахын тулд гэрлэн дохионы зохицуулалтыг сайжруулах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзэж буй. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан өнгөрсөн хугацаанд 51 уулзварт секунд тоологчтой 150 дохио суурилуулжээ. Мөн хөдөлгөөний ачааллыг тооцохдоо дэвшилт технологи ашиглахаар судалж байгаа аж. Түүнчлэн зөрчил гаргасан жолоочийн мэдээллийг иргэдээс хүлээн авдаг программаа удахгүй ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа гэв. Сургууль, цэцэрлэгийн хичээллэх болон тарах үеэр хөдөлгөөний ачаалал огцом нэмэгддэг.
Тиймээс нийслэлийн ЗДТГ-ынхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран эцэг, эхчүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, сургууль, цэцэрлэг орчмын түгжрэлийг сааруулах ажил санаачилж байгаа аж.
Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ахлагч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн удирдлага сургуулийн автобусны тоог нэмэх төлөвлөгөөтэй. Мөн "Нэг өрх-Нэг ажлын байр" хөтөлбөрийн хүрээнд эцэг, эхчүүдийг уриалж, байр, орцынхоо хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь ээлжээр хүргэдэг болохыг уриалсан. Харамсалтай нь яамнаас боломжгүй гэсэн. Гэсэн ч бид боломжит хэлбэрийг нь судална. Түүнчлэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нийслэлийн Засаг дарга харьяа газар, агентлагийнхаа ажилчдыг ажлын нэг өдөр автомашин унахгүй байхыг уриалсан" гэв.