Засгийн газрыг огцруулах бичигт хэн хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байна
УИХ дахь МАН бүлгийн дарга асан Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлснээр МАН хоёр дахь удаагаа Засгийн газар унагаах уу гэсэн асуулт өрнөлөө. Одоогоор 26 гишүүн гишүүн гарын үсэг зурсан гэж байгаа ч яг хэн хэн зурсан нь тодорхойгүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Миний хувьд Засгийн газрыг огцруулах шаардлага байхгүй, дэмжихгүй гэдгээ илэрхийлье.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Алдаа гаргасан олон сайд, хэрэгт холбогдсон, хууль хүчний байгууллагаар шалгагдаж байгаа олон хэрэг байсан. Тэдэнтэй хариуцлага тооцсонгүй. Нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа ЖДҮ-тэй холбоотой асуудал үүсгэсэн сайд нартай хариуцлага тооцож чадахгүй байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас буруу зарчмаар зээл олгосон асуудалд хариуцлага тооцохгүй байгаад сэтгэл дундуур байна.
Холбоотой мэдээ
2022.12.22
2022.08.24
2022.06.17
2024.11.14
2024.11.13
2024.10.23
2020.05.08
2020.05.08
2020.03.19