2018.11.22
О.Баасанхүү: Хуралд суухгүй гэж байгаа гишүүд өргөдлөө өг
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны Улсын нэгдсэн төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс бүхэлд нь тавьсан хоригоо УИХ-ын байнгын хороодоос гаргасан саналууд дээр тулгуурлан тодотгон оруулж ирсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд горимын санал гаргалаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
“УИХ-ын чуулганы хуралд суухгүй гэж байгаа гишүүдэд хандаж хэлэхэд өргөдлөө өг. Таны оронд ажиллах сонирхолтой хүн байгаа. УИХ-д муухай газар ажиллаж байна гээд байгаа бол та өргөдлөө өг.
Үнэнд гүйцэгдэж байна. Бүхэлд нь хориг тавихаар дараагийн төсвийг батлах боломжгүй болно. Төрийн үйл ажиллагаа бүхэлдээ хуульд захирагдаж, үндэслэж явдаг. Ямар нэг үзэл санаанд биш юм. Мөн УИХ-ын гишүүд 8 тэрбумаасаа татгалзсанд баяртай байна. Тэгэхээр Ерөнхийлөгчөөс ирсэн бичгийг хэлэлцэх гээд байна уу? Хоригийг хэлэлцэх гээд байна уу? Тэгвэл ямар дэгийн дагуу хуралдах ёстой юм бэ? Тиймээс эхний байдлаар хоригийг хүлээн аваад, үүний дараа тодотгон орж ирсэн бичгийн хүрээнд хэлэлцэх ёстой гэж үзэж байна.”
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2018
11.23