2019.01.30
Ж.Энхбаяр: Маргааш гэхэд УИХ-ын шинэ даргыг томилно
Парламентийн засаглалтай ихэнх улс орнуудад УИХ-ын дарга буюу спикерийн үүрэг нь ердөө л чуулганы хуралдааныг даргалж, хуулийн төслийн хэлэлцүүлэг, асуулт хариулт, санал шүүмжлэлийг дэс дараалалд нь оруулж, алх цохин хурал даргалах үүрэгтэй гэдэг.
Гэтэл манайд хуулийн байгууллагын дарга, удирдлагыг томилохоос эхлээд давуу эрх эдэлдэг нь өнөөдрийн улс төрийн тэмцлийн гол шалтгаан болсон хэмээн нэр бүхий гишүүд хэлж байсан юм. Харин байнгын ажиллагаатай парламент байгуулаад 29 жил буюу долоон парламентын нүүр үзсэн Монголчуудын хувьд анх удаа парламентын спикерээ хуулийн хүрээнд үүрэгт ажлаас нь өчигдөр чөлөөлсөн. Дараагийн УИХ ын дарга намрын чуулган завсарлахаас өмнө томилогдох юм.