2019.04.03
"Эрдэнэс Тавантолгой" ХК Өмнөговь аймагт 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудыг дэмжих зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтэст тус тус УАЗ Фургон автомашин хүлээлгэн өглөө.
Үүнээс гадна Даланзадгад суманд 1400 хүүхдийн хүчин чадал бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөн зураг төслөө батлуулаад байна. Гэрээний дагуу нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийх ажээ.