ДЭМБ-ын дэмжлэгийн дүнд эхийн эндэгдэл 8 дахин буурчээ
2019.04.04

ДЭМБ-ын дэмжлэгийн дүнд эхийн эндэгдэл 8 дахин буурчээ

Дэлхийн 193 оронд тэмдэглэдэг Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтсан үйл ажиллагаа өнөөдөр болсон юм. 

Энэ хүрээнд тодорхой сэдвийн дор уг өдрийг тэмдэглэж, бүх нийтийн анхаарлыг тус сэдэв рүү чиглүүлдэг билээ. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг энэ жил бүх нийтийн эрүүл мэндийн хамралт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг онцлох жил болгон зарлажээ. Монгол Улсад эрүүл мэндийн хамрагдалт 63 хувьтай байгаа бөгөөд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийг нэвтрүүлээд байгаа аж.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

“Хүн төрөлхтний байгуулсан хамгийн чухал байгууллага. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг байнга дэмжиж, тусламжийн гараа сунгасаар ирсэн. Олон зүйлийг нэрлэж болно. 1990 он ардчилсан зах зээл Монголд эхний сууриа тавьж байв.  

Тухайн үед эхийн эндэгдэл асар өндөр, 100 мянган эхэд 199 эндэглэл ногдож байлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгийн дүнд 2015 онд энэ тоо найм дахин буурсан. Үүнд 1-5 хүүхдийн эндэгдэл 4-5 дахин буурсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлсэн тусламж, үйлчилгээ, хамтын ажиллагааг дурдвал цаг хүрэлцэхгүй. Хамгийн сүүлд мобайл технологийг Монгол Улсад нэвтрүүлсэн. Энэ нь гэрээсээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авна гэсэн үг.

Монгол Улсын хүн амын 30 хувь нь ходоо орон нутагт амьдардгаас эмнэлгийн үйлчилгээг тэр бүр шуурхай авч  чаддаггүй. ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсад эрүүл мэндэд хамрагдалт 63 хувьтай байна. Цаана нь 37 хувьд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд харагдаж чадахгүй байна гэсэн үг. Одоогоор  82 нэгжид мобайл технологи нэвтэрсэн байгаа. Үүний 41 нь орон нутагт очиж байгаа.