2019.04.19

Д.Оюунхорол: Нийгмийн үнэт зүйлийг бий болгоход МҮОНРТВ хамтарч ажиллах хэрэгтэй байна

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цаг 30 минутанд эхэлж Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Тус зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. Тиймээс  зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, тэдний оронд томилох гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцан, УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм.


УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийн саналаа хэллээ. 

Улс төрчид, УИХ-ын гишүүд чуулган дээр өөрсдийн байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг. Тэгэхээр улс төрчид ард түмний эв эеийг зангидах тал дээр өөрсдөө үлгэрлэх, санаачилгатай  байж, ам ажлыг нэгтгэдэг байх ёстой гэж боддог. Тэгэхээр нийгмийн үнэт зүйлийг бий болгох тал дээр улс төрчид маань илүү манлайлах ёстой. Энэ ажилд МҮОНРТВ маань онцгой анхаарч  Хууль сурталчлах ажил дээр анхаарах хэрэгтэй. яг хэрэгт хууль гарахад хууль олон нийтэд хангалттай сурталчлах чадахгүй байна. 

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажил МҮОНРТВ онцгой анхаараасай гэж хүсэж байна.