2019.04.19

"ХАВДАРГҮЙ БУЛГАН" төсөл амжилттай хэрэгжиж байна

Булган аймагт "Хавдаргүй Булган" төсөл хэрэгжээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Төслийг тус аймгийн тамгын газар, эрүүл мэндийн газар, "Булган нэг үе" клубын хамт олон хамтран хэрэгжүүлж байна.

2017 онд энэхүү төслийн хүрээнд Элэгний хорт хавдрын эрт илрүүүлэг, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг арга хэмжээнүүд хийгдсэн. Булган аймгийн 16 сум, аймгийн төвийн нийт 12.000 гаруй иргэдийг хамруулсан бөгөөд элэгний хорт хавдартай 57 иргэнийг оношилж эмнэлгийн тусламж хүргэж, элэгний В болон С вирүсийн халдвартай 2601 иргэнийг илрүүлж, С вирүсийн эмэнд 76% хамруулж чадсан юм.

Мөн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж мэдлэг олгох сургалтын материал тараасан.

Хавдар судлалын үндэсний төвийн статистик тоо баримтанд дүгнэлт хийхэд 2018 онд оношлогдсон элэгний хорт хавдартай иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байна.

  • 2016 онд 10.000 хүн амд илэрсэн элэгний хорт хавдрын тоо 43,
  • 2017 онд 48 байсан бол
  • 2018 оны байдлаар 32 болжээ.

Энэ нь "ХАВДАРГҮЙ БУЛГАН" төслийн үр дүн тод харагдаж буй жишээ юм.