2019.04.25

“Номоо солилцъё” төсөл СХД-ийн 9, 12, 62 дугаар сургуулиудад хэрэгжиж эхэллээ

Сурагчдыг ном унших дадалд сургах, номоор дамжуулж хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилд эерэг өөрчлөлтийг авчрах, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах зорилготой өөрөө өөртөө үйлчлэх бичил номын сан бүхий “Номоо солилцъё” төсөл Сонгинохайрхан дүүргийн 9, 12, 62 дугаар сургуулиудад хэрэгжиж эхэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар хэрэгжиж буй энэхүү бичил номын сангийн дүрэм нь “1 ном аваад 1 ном өгөх”. Хүн бүр энэ дүрмээ биелүүлж, уншсан номоо буцаагаад хийдэг, авсан номынхоо оронд нэг ном хийдэг байвал эдгээр номын сангууд үргэлж номоор дүүрэн байх боломжтой. 

Ийнхүү номын сангийн хэрэглээг нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгосноор хүүхэд залуус төдийгүй иргэдийн ном унших хандлага нэмэгдэх тал бүрийн давуу талтай.