2019.06.05
Оюутолгойн луйврын гэрээг хийсэн хүмүүст эх орноосоо урвасан хэмээн ял өгөх хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 25 дугаар суваг телевизийн Ам нээвэл нэвтрүүлэгт оролцож "Оюутолгойн асуудал", бүлэг дээр ярилцсан "Улс нэг тойрог" зэрэг асуудлаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Оюутолгойн гэрээний асуудлаар шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх үед нэлээд олон ноцтой баримт дурдагдсан билээ. Тэрээр өмнөх парламентад Оюутолгойн асуудлаар асуудал дэвшүүлж санал бодлоо илэрхийлж байсан гишүүний хувьд ажлын хэсгийн дүгнэлт болон хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой буруу шийдвэрүүдийн талаар ярилцсан байна. Оюутолгойн гэрээг улам нарийн судалж илүү олон асуудал хөндөх шаардлага байгаа хэмээн үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ "Оюутолгой дээр миний анхнаасаа дургүйцсэн зүйл бол манай баялгийг хөрөнгийн бирж дээр барьцаанд тавьж хувьцаа босгоод тэр мөнгөө эргүүлээд манайд өндөр хүүтэй зээлсэн явдал. Оюутолгойн энэ луйврын гэрээг батлуулахад нөлөөлсөн улс төрчдөд 1,9 сая долларын авлигалыг хувааж өгсөн байх магадлалтай. Тэдэнд эх орноосоо урвасан гэдгээр ял өгөх ёстой" хэмээлээ.
Ярилцлагыг бүрэн эхээр танд хүргэж байна.