Д.Сумъяабазар: Багануурын уурхайд Англи, Канадын зүгээс зээл нээж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн
2019.06.10

Д.Сумъяабазар: Багануурын уурхайд Англи, Канадын зүгээс зээл нээж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын зарим гишүүн, Нийслэлийн удирдлагууд өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэд Багануурын уурхайн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Багануурын уурхайд шинэчлэл хийх талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

Тэрбээр "Нүүрсээр Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангаж байгаа Багануурын уурхайд техникийн бүрэн шинэчлэл хийх цаг нь болсон. Олон улсын байгууллага болох Канад, Английн хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудтай ярилцаж 500 саяас нэг тэрбум долларын зээлийг шийдэж өгөх хүсэлт тавиад явж байна.  

Англи, Канадын зүгээс зээл нээж өгөх боломжтой гэх хариуг өгсөн. Уг санхүүгийн асуудал ойрын хугацаанд шийдэгдвэл олон ажил хийгдэнэ.

Цаашлаад уурхайг шинэчилж, нөөцийг нэмэгдүүлэн үйл ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна. Жилд одоогийн байдлаар олборлодог дөрвөн тонн нүүрсийг долоон сая тоннд хүргэх бүрэн боломж бий гэж харж байна. Энэ боломжийг бий болгохын тулд яам санаачилгатай, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа.

Түүнчлэн ордын тусгай зөвшөөрлийн асуудлын тухайд хамгийн зөв хувилбарыг ярилцаж, ойрын хугацаанд шийднэ" гэв. 

"Багануурын уурхай нь1978 онд байгуулагдсан. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Тоног төхөөрөмжийн 57% нь ажиллах хугацаанаасаа хэтэрсэн аж.