Өмнөговь, Дорноговь аймагт Тавантолгой Гашуун сухайтын нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үүрэг өгөн ажиллалаа
2019.08.12

Өмнөговь, Дорноговь аймагт Тавантолгой Гашуун сухайтын нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үүрэг өгөн ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар Өмнөговь, Дорноговь аймагт Тавантолгой Гашуун сухайтын нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр Засгийн газрын 242-р тогтоолын хэрэгжилтийн явцыг шалгаж, тодорхой чиглэл үүргийг өгөн ажиллаж байна.

Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах гэж, Засгийн газрын 2017 оны үндэсний хөтөлбөр батлах тухай 142-р тогтоолоор батлагдсан Хөгжлийн зам үндэсний хөтөлбөрт 240 орчим км төмөр замыг барьж дуусгахаар тусгасан.

Мөн энэ төмөр зам нь Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Манлай, Баян-овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамарна.

240 орчим км урт, 2 өртөө 5 зөрлөгтэй уг төмөр зам баригдсанаар манай улс жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох бололцоо бүрдэх юм.