Б.Энх-Амгалан: Би замчдадаа итгэж байна
Монгол улсын авто замын салбар энэ жил 130 орчим төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг салбарын яамнаас мэдээлж байна. Үүнээс Улаанбаатар - Дарханы 204 км, Улаанбаатар - Налайх чиглэлийн 20,9 км авто замын засвар, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Гэвч өнгөрсөн зун бороо их орсны улмаас автозамын ажил удааширсан. Үүнтэй холбогдуулан олон ний дээрх автозамыг хугацаандаа ашиглалтад орохгүй болов уу гэсэ эргэлзээтэй байгаа юм. Харин салбарын сайд нь дээрх замуудыг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулна гэдгийг хэлж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан
-Улаанбаатар-Дархан чиглэлийн зам бол 80 гаруй жилийн түүхтэй зам. Энэхүү 204.11 километр авто замын засвар шинэчлэлийн ажлын зээлийн хэлэлцээр 2019 оны гуравдугаар сард Их хурлаар соёрхон батлагдсан, 2019 оны зургаадугаар сард гэрээ байгуулагдаж, ажил эхлээд 78 хонож байна. Үүнээс 22 хоногт нь бороо орсон. Бороо орсны дараа технологи талаасаа заавал нэг хоног хатаах шаардлагатай болдог. Цаг агаарын нөлөөллөөс болж хугацаа алдсанаас гадна хоёр хэсэг дээр ажил удааширсан асуудал байгаа. Гэсэн ч бид шаардлагатай арга хэмжээг авсны үндсэн дээр ажлыг эрчимжүүлж, одоогоор хүн хүч, техникийг нэмэгдүүлсэн. Ирэх арваннэгдүгээр сард дуусгах гэрээтэй, хугацаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ гэдгээ гүйцэтгэгч компаниуд олон удаа илэрхийлсэн, би замчиддаа итгэж байгаа.
Харин Улаанбаатар- Налайхын чиглэлийн авто замын асфальтан хучилтыг тавьж эхэлсэн бөгөөд ирэх сарын 25-аас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ гэдгийг тэрбээр хэллээ. Түүнчлэн Хөшигтийн хөндийн хурданы замын хөдөлгөөнийг энэ сарын 15-аас нээх аж. Хурдны зам нь тусдаа шаардлага стандарттай, камер, хурд хэмжигч зэргийг байрлуулж байж, аюулгүй байдлыг сайн хангаж хөдөлгөөнийг нээх ёстой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна юм.