Н.Энхболд: Хүмүүсийг шийдвэр гаргахад оролцох бололцоог хангах хууль гэж харж байна
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд
Хуулийг дэмжиж байна. Төрийн бус байгууллагуудыг цэгцлэх дэгэнд оруулах гэдэг өнцгөөс нь илүү мэргэшсэн боловсролтой туршлагатай хүмүүсийг шийдвэр гаргахад оролцох бололцоог хангах тухай хууль гэж харж байгаа. Төртэй холбоотой асуудал цаашлаад татвар төлөгчдийн мөнгөтэй хамаатай асуудал тул нухацтай хандах хэрэгтэй.
Хэлэлцэх явцдаа байгуулахдаа яаж байгуулах вэ? гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага байвал нэг их оруулмааргүй байна. Улс төрийн чиг баримжаатай сонгуулийн үеэр идэвхэждэг байгууллага хангалттай байгаа тиймээс бодит шийдвэр гаргахад нөлөөлдөг байгууллага баймаар байна.
Холбоотой мэдээ
2024.05.17
2024.05.17
2024.05.03
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан