2024.04.18

Н.Энхболд: Мэргэжлийн холбоод төртэй хамтарч ажиллахад асуудал үүсэх вий гэсэн болгоомжлол байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.   

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Ажлын хэсэг бэлдэж байх хооронд Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо гэдэг байгууллагаас хэд хэдэн саналууд ирсэн эцсийн хэлэлцүүлгийн өмнө анхаарах боломж байна уу, үгүй юу бодмоор санал байна. Их хурлаасаа сонгогдчихсон удирдлага, удирдах зөвлөл байгууллага нь ашиг сонирхлын зөрчилтэй ямар нэгэн шийдвэр гаргаад эсхүл бол тэр бүрэлдэхүүнд орсон хүмүүс нь тухай тухайн төлөөлж ирсэн байгууллагуудынхаа эрх ашгийн үүднээс хандаад бусдыг хавчих, шахах, хууль бус шаардлагатай дээр үйл ажиллагаа яваад байвал тэрийг нь тодорхой хэмжээгээр зохицуулж байх заалт энэ дотор байх хэрэгтэй тэгэхгүй бол дараагийн Их хурал хүртэл нь тийм ажиллагаа яваад байвал энэ мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулсан, төр засагтай хамтарч ажиллах ач холбогдлын тал дээр нь буруу зөрүү юм гараад байх вий дээ л гэж бодогдсон. Тэгэхээр энийг ажлын хэсэг эцсийн хэлэлцүүлэгт бэлдэхдээ бас нэг хараад үзчихээрэй гэсэн санал оруулж байгаа юм аа.