2019.11.08

Ц.Мөнх-оргил: Саарал жагсааллттай холбоотой асуудлаа эхлээд хэлэлцмээр байна

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллагын “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөхөөс өмнө дараагийн мягмар гарагт ЭЗБХ-оор хэлэлцэх саарал жагсаалттай холбоотой асуудлаа эхлээд хэлэлцэх нь зүйтэй юм биш үү.

Энэ хоёр хүн ажлаа хариуцлагатай хийгээгүй учраас сааоал жагсаалтад орсон гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр эхлээд тэр асуудлаа хэлэлцэж байж дараа нь чөлөөлдөггүй юм уу?