2020.01.23

Д.Оюунхорол: Намайг яллагдагчаар татсан ямар ч асуудал байхгүй

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг БОАЖ-ын сайд байхдаа "Гранд повер" гэх компанид тендер олгосон нь хууль зөрчиж, түүнийг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар тэрээр тайлбар хийлээ. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед дэмжлэг аваад орж ирсэн, гэр хорооллын дулаанаар хангах "Гранд повер" гэх компанийн асуудалтай намайг холбогдуулж, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарсан байна лээ. .

Тухайн үедээ тэр ажлыг хийх чадамжтай компани байсан. 1,9 тэрбум төгрөгөөр ажлаа сайн хийж гүйцэтгэсэн гэдгийг шалгаж тогтоогоод, энэхүү хэргийг УЕП-ын газраас хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Энэ мэдээллийг гаргасан хэвлэл ямар эх сурвалжаас энэ мэдээллийг авсныг мэдэхгүй. Өөрсдөө тайлбар хийх байх аа.