С.Чинзориг сайд өөрийгөө шалгуулахаар хуулийн байгууллагуудад хандав
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өөрийгөө шалгуулахаар хуулийн байгууллагуудад хандаж буйгаа мэдэгдлээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүнийг Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар АТГ шалгаж эхэлсэн. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагаар ажиллаж байсан нэр бүхий хүнийг таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдэг мэдээлэл цацагдаж байгаа. Тэгвэл энэ хэрэг С.Чинзориг сайдыг холбоотой байтал буруутай хүнийг нь шалгахгүй, буруугүй хүний шалгаж байна гэсэн гүтгэлгийн чанартай нэвтрүүлэг цацагдаж эхэлсэн дээр сайд тайлбар өгөв.
Тэрээр Цахим хаягнаас “С.Эрдэнэ нарыг яллагдагчаар татахаас татгалзаж, сайд С.Чинзоригийг яллагдагчаар татахаар болжээ” гэж хувь хүний нэр хүндэд төдийгүй байгууллагын нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл цацлаа. Хэдийгээр би тухай бүрт нь үнэн зөв мэдээллийг өгч байсан ч зогсохгүй даамжирч буй учраас цэг тавих шаардлагатай гэж үзэн, өөрийгөө би шалгуулахаар АТГ-т хандаж өргөдөл гаргаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын алба хашсан хугацаанд би Нийгмийн даатгалын сангийн орлогыг эрсдэлд оруулсан, эрх ашгийн сонирхол үүсгэсэн, бусдад давуу байдал олгосон, эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл гаргаагүй гэдэгтээ итгэлтэй байна.
Мөн Фэйсбүүк, твиттерээр намайг яллагдагчаар татахаар боллоо гэсэн мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явсан учраас Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргаж байна. Яллагдагчаар татсан эсэх асуудлаар хуулийн боломж байгаа бол хариу өгөөч ээ . Яллагдагчаар татсан асуудал байхгүй, үнэн мөнийг тогтоож өгөөч ээ гэдгийг энэхүү өргөдөлдөө тусгасан гэлээ.
Түүнчлэн бусдын нэр хүндэд төдийгүй байгууллагын нэр хүндэд халдсан ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан цацсан учраас энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг мөн Цагдаагийн ерөнхий газарт гаргаж байна гэв.