2020.04.30

М.Билэгт: Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө бүрдүүлдэг болсон нь маш чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт

2016 оны сонгуулиар монголын ард түмэн МАН-д 65 суудал өгсний үр дүн нь Үндсэн хуулийн өөрчлөлт.  2000 оноос эхлэн 20 гаруй жил дордохын долоо гэсэн өөрчлөлтийг ярьж ирсэн. Үүний нэг нь Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ сонгох боломжийг олгосон. Энэ бол маш чухал.  Мөн УИХ-ын 4 хүртэлх гишүүн Засгийн газрын гишүүд байж болно гэж оруулсан нь арь түмний хүсэн хүлээсэн заалт болсон. Тиймээс энэ хуулийг дэмжиж байна.