2020.07.23
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хог өнөөдөр хүлээн авч уулзав.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сөн Гвөнөөс баяр хүргэсэн захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол Улс, БНАСАУ-ын түүхэн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын харилцааг цаашид соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарт хөгжүүлэх боломж байгааг дурдав.
Элчин сайд О Сын Хо Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Мөн “БНАСАУ-ын нам, төр Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлэх хувиршгүй байр суурьтай байдаг бөгөөд хоёр улсын үе үеийн удирдагч нарын үндэс суурийг нь тавьсан 70 гаруй жилийн түүхтэй энэхүү харилцааг хөгжүүлэхэд Элчин сайдын хувьд идэвхтэй ажиллана” хэмээн тэмдэглэв.