2020.10.27
Н.Наранбаатар: Говийн бүс нутагт ямар ч ажил, бүтээн байгуулалт хийгдэхгүй юм уу?
БОХХААБХ-ны хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан эхэллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/; -ийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар асуулт асуулаа:
Өмнөговь аймаг аялал жуулчлалын томоохон бүс нутаг. Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр, үндсэн чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Говийн бүс нутаг руу тодорхой зүйлүүд суусан байх ёстой. Энэ бол жуулчдын түр амрах, нутаглах цэг. Дэд бүтцийн чиглэлийн зүйлүүд суусан. 2021 онд эндээс эхлүүлэх ямар ажлууд байна вэ?
Усны асуудал дээр ямар ч төсөв байхгүй байна. Орхон гол төсөл гээд Засгийн газрын хөтөлбөрт суусан. Орхон гол төслийг хэзээ, яаж эхлүүлэх вэ? Ер нь эхэлсэн бол ямар шатанд явж байна вэ? 2021 онд энэ чиглэлээр ямар ажил хийх вэ? ТЭЗҮ юм нь боловсрогдож дууссан уу? Гүний усыг эхний ээлжинд хэрэглээд явж байгаа. Цаашдаа хүрэлцэх ямар ч боломжгүй болж байна. Өмнөговь аймаг өөрсдийнхөө төсвөөр хийхэд хэцүү болсон.
Орлого төлөвлөлт дээр яагаад улсын төсөвт өгөх орлогыг нэмэгдүүлсэн бэ?
Говийн бүс нутгийн аялал, жуулчлал усны асуудал дээр яагаад төсөв хөрөнгө тавигдаагүй, ямар асуудалтай байна вэ?
Түүний асуултанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл хариуллаа.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27