2020.10.27
Ц.Цэрэнпунцаг: Голын эхийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийх вэ?
БОХХААБХ-ны хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан эхэллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/; -ийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг асуулт асуулаа:
Голын эхийг хамгаалах тал дээр төсөвт тусгагдсан зүйл байна уу?
Ой модны хулгайгаар тайрч байгаа, хулгайчидтай тэмцэх тал дээр хууль сахиулах байгууллагуудтай ямар ажил хийж байна?
Хөрөө араамны линценз олгох тал дээр ямар бодлого баримталж байна вэ? Мод тайралт ихсээд, намаг хатаж байгаа нь томоохон асуудал болоод байна. Яам энэ чиглэлийн эрдэмтэн судлаачидтай яаж ажиллаж байна вэ? Хөрөө араамны хэдэн лиценз Завхан аймагт байна вэ?
Байгаль нуурын эхийг хамгаалах тал дээр янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлэх бодлого байна уу? Энэ тал дээр ОХУ-тай хамтран ажиллаж байгаа ажлууд байна уу?
Аялал жуулчлал явуулах бололцоотой газрууд улиралын шинжтэй байдаг. Түүний төлөө том төсөл хөтөлбөр, цогцолборууд барьчихаад бүрэн хэрэглэхгүй байна. Ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлвэл, төсвөөс хөрөнгө оруулалт хийвэл яг юун дээр нь хийх вэ?
Түүний асуултанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл хариуллаа.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27