2021.01.20
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургадугаар сарын 09-ний лхагва гарагт явагдана
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.20/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 01 сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 06 дугаар сарын 09-н байхаар тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж санал хэллээ.
Үүний дараа тогтоолын төслийн эцсийн найруулгыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 63,1 хувийн саналаар төслийг баталлаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn