2021.01.20
Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ШӨХТГ-ын хуралдаанаар хэлэлцлээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан хуралдаан 2020 оны 01-р сарын 20-ны өдөр боллоо.
Хуралдаанаар Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон 2021 оны байгууллагын төлөвлөгөөний ерөнхий чиглэлийг хэлэлцлээ.
Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.