Шүлснээс коронавирус илрүүлдэг боллоо
2021.04.01

Шүлснээс коронавирус илрүүлдэг боллоо

АШУҮИС-ийн эрдэмтэд Мюнхений технологийн их сургууль, Японы Каназава их сургуулийн эрдэмтэдтэй хамтран шүлснээс коронавирус илрүүлэх шинэ оношлуур бүтээж хэрэглээнд нэвтрүүллээ. Инновацын шинэ бүтээлийг хийхэд БШУЯ 47 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон юм.

нэ оношлуурын давуу тал нь: 

  • Коронавируст халдварыг эрт илрүүлэх өндөр мэдрэг чанартай
  • Хариу нь 90 минутад гардаг
  • Шинжилгээ өгч буй хүнд зовиургүй
  • Шинжилгээ авах үед гарах халдварын эрсдэлийг багасгана
  • Одоогийн шинжилгээний зардлаас 2-3 дахин хямд

Мөн өнөөдөр АШУҮИС-д эмнэлзүйн молекул оношилгооны төвийн нээлт боллоо. Энэ төв ашиглалтад орсноор коронавируст халдварын үеийн эрүүл мэндийн салбарын ачааллыг хуваалцах юм. Төв нь био аюулгүй байдлын хоёрдугаар зэрэгт нийцнэ.

Их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгүүд каластер хэлбэрээр хөгжих, хамтрах боломжтойг өнөөдрийн үйл явдал баталж байна. БШУЯ, ЭМЯ, УОК, АШУҮИС гээд олон талт хамтын ажиллагааны үр дүнд шинэ оношлуур бүтээж, оношилгооны төвийг байгууллаа.