2021.04.14
ХУД-ийн Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт сайн ажиллаж байна
УОК-оос гаргасан БОАЖ Сайдаар ахлуулсан ажлын хэсэгт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ орж ажиллалаа.
2021.04.13-ны өдөр ХУД-ийн онцгой комисстой хамтран ажиллахдаа19-р хорооны иргэдийн халдвар тархалт, хийгдэж байгаа ажлууд, гэрийн ажиглалтын мэдээллийг сонсож, тухайлсан 2 асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
E-март худалдааны төвд үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн байдалтай танилцлаа. Бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт дээр дугаарын хязгаарлалт ихээр нөлөөлж байгаа бөгөөд тодорхой бараа бүтээгдэхүүн дээр нөөц үүсгэж амжихгүй байгаа тухайг УОК болон НОК-т дамжуулан шийдвэрлүүлэхээр боллоо.
Монгол Солонгосын техником дээр байрлах дархлаажуулалтын цэгт очин 60-аас дээш насны 4 бүлгийн иргэдийн вакцин хэрхэн хийгдэж байгаа болон төрийн үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаатай танилцлаа. Тус газарт УЗН дарга Наранчимэг, Болормаа эмч нар ахлан ажиллаж байсан ба иргэд хоорондын зайг бариулах, зохион байгуулалтыг улам сайжруулах чиглэлээр зөвлөж, хүндрэлтэй асуудлуудыг тэмдэглэн авлаа.
Яармаг худалдааны төв халдвар хамгаалал сайн мөрдөж байна. Нарийн ногоо тасарсан, Барс захаас ирж байгаа нь үнийн нэмэгдэл ихтэй байгааг худалдагч нар, иргэд хэлж байна. Түрээслэгчид өглөө нийтийн тээврээр ирэхэд халдвар хамгаалал гэж байхгүй бөөгнөрсөн байдлаар автобусанд зорчиж байгаа ба энэхүү байдлыг яаралтай засахгүй бол хатуу хөл хорио үр дүнгүй болж халдвар улам бүр тархах эрсдэлтэйг сануулж байлаа. Мөн автобус ирэх хоорондын зай урт байгаа нь ирсэн автобусанд багтаж суухаас өөр аргагүй байдалд оруулж байгааг дурдаж байна.
5-р хороонд байрлах Гэсак дэлгүүр нь нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд өнөөдөр 80кг ирээд 20 минутад дууссан. Иргэд нөөцийн махны ханган нийлүүлэлтийг сайжруулах, өнжөөд биш өдөр болгон ирүүлдэг байх тал дээр анхаарах ажилла гэсэн саналыг хэлж байлаа. ХУД-ийн хэмжээнд бүх цэгүүдэд нөөцийн мах ирээд 20 минутанд дуусч байна. ХУД-ийн онцгой комисс зохион байгуулалт сайтай сайн ажиллаж байна. Ялангуяа ХУД-ийн Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт маш сайн байгаа нь харагдаж байлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn