2021.04.09
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай хуулийн төсөл боловсрууллаа
Дэлхий нийтээр Ковид-19 цар тахал дэгдэн Эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого буурч байгаа энэ цаг үед ажлын байрыг тогтвортой хадгалах зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Т.Энхтүвшин, гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Д.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нартай хамтран боловсруулж Монгол Улсын Засгийн газраас санал авахаар хүргүүллээ.
Уг хуулийн төсөлд ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж өөрчлөхөд даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт ихээхэн багасахаар байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах улмаар нэмэгдүүлэн тэр хэмжээгээр ажиллагсдын амьдрал дээшлэх юм.
Хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас санал авч, Монгол Улсын Их Хурлын даргад даруй өргөн барих тул та хаягаар орж хуулийн төсөлд саналаа тусгана уу.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn