2021.05.12
Х.Нямбаатар: Монгол Улсын хил хамгаалах байгууллагын нөхцөл байдлын талаар танилцуулав
Монгол Улсын 14 аймаг, 70 сум БНХАУ болон ОХУ-тай хил залгадаг билээ. Эдгээр 14 аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд Монгол Улсын хил хамгаалах байгууллагын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.
Үүнд:
1. Монгол Улсын 8252.6 км газрыг бүрэн хэмжээнд инженерийн торон саадаар төхөөрөмжлөх
2. Хил хамгаалах байгууллагын техник тоног төхөөрөмжийг сайжруулах
3. Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах
4. ХХЕГ-т Хил хамгаалалтын удирдлагын төвийг шинээр барих асуудлыг УИХ-ын гишүүдэд танилцуулж, шаардлагатай төсөв хөрөнгийг улсын төсөвт суулгах асуудлаар санал солилцлоо.