2021.05.18

Б.Баттөмөр: Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийг хэрхэн зарцуулахаар төлөвлөсөн бэ?

УИХ-ын Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны /2021,05,18/ хуралдаанаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол улс Азийн хөгжлийн банк хоорондын шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн Ерөнхий хөтөлбөрт өөрчлөлт оруулах төслийг танилцууллаа.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

"Азийн хөгжлийн банкны зээлийн эргэн төлөгдөх хугацаа 25 жил, зээлийн хүү 2% байна. Энгийн эх үүсвэрийн зээлийн төлөгдөх хугацаа нь 15 жил гэх мэт заасан байна. Тиймээс  470 сая долларын 170 орчим хувь хэрэгжсэн байгаа.

Тус зээлийн хүү ямар хэмжээгээр төлөгдөх вэ? Төлөгдөх хугацаа нь 15 болон 25 жил гэсэн хоёр төрөл байгаа юм.

15, 25  жилийн хугацаанд төлөх нь ямар шалтгаанаар, хэдэн хувийн хүүтэй төлөгдөх вэ?

Түүний асуултад Сангийн Яамны хөгжлийн санхүүжилтийн дарга И.Батхүү хариуллаа.