2021.06.21
Б.Баярсайхан гишүүн бүтээн байгуулалтын ажлуудад онцгой анхааран ажиллахаа илэрхийллээ
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн Баянтэс сумын цэцэрлэгийн барилга хүүхэд нь ороогүй байхад шинээрээ нурж унаж байгаа асуудлыг хөндөн тавьсан. Харамсалтай нь ийм чанаргүй барилга бараг сум бүрт байна хэмээн асуудал хөндөж байна.
Тэрээр
Улсын төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт Завхан ямар байгаа талаар хөрөнгө оруулалтын ажил хариуцсан газар, хэлтсийн дарга нар, төрийн албан хаагчидтай 2 удаа хуралдаж сүүлийн 10 жилд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын чанарын асуудлаар тайланг сонслоо. Үнэхээр хангалтгүй байлаа. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэгдсэн, гүйцэтгэгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд чанарын шаардлага хангахгүй, ашиглалтад ороогүй мөөгөнцөрдсөн, хөлдсөн зэрэг маш олон асуудлууд байгааг сум бүрийн удирдлагууд хэлж байна. Завхан аймгийн ажил хариуцаж байгаа төрийн албан хаагчдын СЭТГЭЛГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ байдлаас болж аймгийн маань хөгжил олон жилээр хоцорч байна.Аймгийн удирдлагууд, ажил хариуцсан албан тушаалтнуудыг дутуу дулимаг чанаргүй баригдсан бүтээн байгуулалтын ажлуудыг яаралтай засан сайжрууах, хяналт шалгалтын байгуулллагууд нь эрх үүргийнхээ хүрээнд дүгнэлтээ гаргаж Улсыг, Завхан аймгийн иргэд, хүүхдүүдийг хохиролгүй болгох чиглэл өглөө. УИХ-ын гишүүний хувьд баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийнхээ дагуу цаашид хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудад онцгой анхааран ажиллахаа
илэрхийлжээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn