2021.06.22
Хамтарсан Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахална
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.22) цахим хуралдаан 11 цагт эхэллээ. Хуралдаанаар хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцаж, цаашид тус салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг байгууллаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтарсан Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, А.Адьяасүрэн, Г.Амартүвшин Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллахаар боллоо.