Дарханы замын ажил үргэлжилж байна
УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр
Дарханы замын ажлын мэдээллийг 7 хоног тутам ЗТХЯ-наас авч байна. Өчигдөр ирүүлсэн мэдээллээс хуваалцая. Багц бүрээр ажлын хоцрогдлын шалтгаан, түр замын мэдээллийг нэмж авсан.
УБ- Дархан чиглэлийн замын АХБ-ны зээлийн төсөл (2019-2020):
БАГЦ 1
Гүйцэтгэгч: "Хэйлонжиан ЖиньеиРөүдБридж” Чиглэл: Баруун аймаг салах тойрог уул
Ажлын талбайд 23 хүн, 12 техниктэйгээр хоолойн толгой далавч, чулуун бэхэлгээны ажил хийгдэж байна. Хучилтын ажил дуусч үндсэн замаар хөдөлгөөнийг нээсэн. ЕСБХБ-ны замын барилгын ажлаас шалтгаалан Баруун аймаг салдаг уулзвараас төмөр замын 361-ийн гарам хүртлэх хэсгийг хэсэгчлэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Хүй долоон худгаар тойруулан явуулж байна. Тус хэсгийн барилгын ажил зогсмогц аюулгүй байдлыг хангуулан хөдөлгөөнийг нээнэ.
Гүйцэтгэл 85.43%, Хоцрогдол 9.73%
БАГЦ 2
Гүйцэтгэгч: "Арж капитал” ХХК
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn