Маргаашнаас эхлээд төв замаар чөлөөтэй явах боломжтой болно
2009.09.18

Маргаашнаас эхлээд төв замаар чөлөөтэй явах боломжтой болно

Өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны 10.00 цагаас Төв шуудангийн уулзварыг хааж зам засварын ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг гүйцэтгэж байгаа замчид өдөр шөнөгүй ажиллаж өнөө өглөө 09.00 цагаас хөдөлгөөнийг нь нээлээ.

Одоогоор Боловсролын их сургуулийн өмнө баригдаж байгаа нүхэн гарцтай хэсгийн зам хаалттай байгаа. Гэхдээ маргааш өглөө гэхэд нээсэн байхаар шаргуу ажиллаж байна. Иймд маргаашнаас эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаараа чөлөөтэй зорчиж болно. Мөн нийтийн тээврийн автобуснууд ч үндсэн чиглэлийнхээ дагуу зорчигчиддоо үйлчилж эхэлнэ.

Тэнгэр муухайрахаас өмнө замын ажилыг дуусгахаар шаргуу ажиллаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.