Багшийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж байна
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн Увс аймаг дахь салбар сургуулийн багш, ажиллагчид “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байна.
ХНХДС-ийн захиргаанаас Увс аймаг дахь Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн багш, ажиллагчдад “Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр”, “Чанарын удирдлагын тогтолцоо”, “Баримт бичиг боловсруулах арга зүй”, “Судалгааны арга зүй”, “Сэтгэлийн боловсрол” сэдвүүдийн хүрээнд сургалт, семинар зохион байгуулж, цаашид сургалт, судалгаа, багшийн хөгжил, мэдээлэл сурталчилгаа зэрэг 12 чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлуудыг хэлэлцжээ.
Хөтөлбөрийн хоёр дахь өдөр ХНХДС-ийн захирал Г.Баярмаа, Увс аймаг дахь салбар сургуулийн удирдлага, багш, ажиллагчид МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал даргатай уулзаж МҮЭХ-ны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилго, зорилтууд, хөдөлмөрийн харилцааны болон нийгмийн суурь судалгааг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.