2022.01.28
Л.Оюун-Эрдэнэ: 500 мянган төгрөгөөс дээш тэтгэврийн мөнгийг 15 хувиар нэмэгдүүлнэ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр \2022.01.28\ эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үндэслэн Монгол Улсын төсвийг тодотголыг УИХ-д өргөн барьж байна. Төсвийн тодотголын хүрээнд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэврийн мөнгийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулан зарим багц арга хэмжээг тусгалаа.
Улсын төсвийн зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийг явцад шинээр нэмэгдсэн зарим төсвийг хасах зэргээр шаардагдах эх үүсвэрийг тооцлоо. Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, орлого буурахгүй" гэлээ.
Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг шийдэхийн тулд 2022 оны улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийх аж.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТБХ-ны хуралдаан
БСШУСБХ-ны хуралдаан
2022
04.28
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ИЦББХ-ны хуралдаан
2022
01.31
ЁЗСХБХ-ны хуралдаан
2021
11.08
2021
11.04