Инженер, технологийн чиглэлээр Япон улсад суралцах 45 оюутанд батламж гардууллаа
2022.03.18

Инженер, технологийн чиглэлээр Япон улсад суралцах 45 оюутанд батламж гардууллаа

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон улсад суралцах болзол хангасан 45 оюутанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан батламжийг гардууллаа.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44, магистрын хөтөлбөрийн 1, нийт 45 оюутан инженер, технологийн чиглэлээр 2 жил суралцана. Оюутнууд төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажиллах болзолтойгоор Япон улсыг зорьж байгаа аж.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд  Шинжлэх, ухаан технологийн их сургуульд хоёр жил суралцаад Япон улсын Консорциумын 10 их сургуульд гурав дугаар дамжаанаас шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер мэргэжлээр суралцаж хос дипломтой төгсөнө.