“Миний сайхан ээж” шүлгийн уралдааны дүн гарлаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн захиргаа, Монгол хэлний тэнхимтэй хамтран "Миний сайхан ээж" шүлгийн уралдааныг багш, сурагчид ажилтнуудын дунд зохион байгуулж өнөөдөр /2022.03.07/ дүнгээ гаргалаа.
Уралдаанд бага, дунд, ахлах ангийн болон багш ажилчдын гэсэн дөрвөн бүлэгт 320 гаруй бүтээл ирүүлжээ.
Бага ангийн /3-5 дугаар анги/ төрөлд нийт 142 бүтээл ирүүлснээс Нэгдүгээр байрыг 5-8 бүлгийн сурагч Б.Чинхүслэн, Хоёрдугаар байрыг 3-7 бүлгийн сурагч Э.Энэрэл, Гуравдугаар байрыг 4-8 бүлгийн сурагч Д.Цолмон нар эзэллээ.
Дунд ангийн /6-9 дүгээр анги/ төрөлд нийт 92 бүтээл ирүүлснээс Нэгдүгээр байрыг 8-13 бүлгийн Э.Намуун-Ундрал, Хоёрдугаар байрыг 6-11 бүлгийн Э.Үүрийнцолмон, Гуравдугаар байрыг 9-2 бүлгийн Б.Цэнд-Аюуш нар тус тус эзэллээ.
Ахлах ангийн /10-12дугаар анги/ төрөлд 80 бүтээл ирүүлснээс Нэгдүгээр байрт 10-1 бүлгийн сурагч С.Эгшиглэн, Хоёрдугаар байрт 12-3 бүлгийн сурагч Г.Танан, Гуравдугаар байрт 11-3 бүлгийн сурагч М.Хонгорзул нар тус тус шалгарлаа.
Багш ажилтнуудаас нийт долоон бүтээл ирүүлсэн бөгөөд Нэгдүгээр байрт Бага ангийн багш С.Наранцэцэг, Хоёрдугаар байрт Мэдээллийн технологийн багш Д.Оюунсүх, Гуравдугаар байрт Нийгмийн ажилтан А.Мөнхбаатар нар шалгарлаа.
Уралдаанд идэвхтэй оролцож, олон сайхан бүтээлээ ирүүлсэн нийт багш ажилтнууд, сурагчдад УИХ-ын гишүүн АБГББХ-ны дарга, Доктор Б.Баттөмөр баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ.